Олон улсын тэмцээнд орос гэрэл зурагчны бүтээл түрүүллээ

"Wellcome Photography Prize 2020" олон улсын уралдаанд орос гэрэл зурагчны зургууд түрүүлсэн байна. Москвагийн гэрэл зурагчин Арсений Несходимов сэтгэл санааны дарамтын тухай цуврал зураг авчээ.
Уралдаанд ялсан цуврал гэрэл зурагтаа тэр 19.5 мянган ам.долларын шагнал авчээ. Фото мастер түүний бүтээлийн гол утга санаа нь өөрийгөө хайх эрмэлзэл гэнэ. Цар тахлын үеэр сэтгэл мэдрэлийн гажиг ихээр илэрсэн гэж Несходимов үзжээ.
Гэрэл зургийн уралдааны шалгаруулалтад 13 орны гэрэл зурагчдыг сонгон жагсаасан байв. Гэрэл зурагчид нийгэм, эрүүл мэнд анагаахын сэдэв дээр ажилласан байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ