НМХЕГ: Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын хяналт шалгалтын үеэр 717 зөрчил илэрсэн

 
НМХЕГ-аас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хяналт шалгалтын үйл ажиллагааны явцыг танилцууллаа. 
2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлт болох гэж байгаатай холбогдуулан  МУ-ын Засгийн газрын боловсролын салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 32 дугаар тогтоол, УОК-ын 2020 оны 2 дугаар албан даалгавар, БШУЯ-ны сайдын 2020 оны бэлтгэл хангуулах зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай А17 тоот тушаал, МХЕГ-ын даргын баталсан урьдчилан сэргийлэх  хяналт шалгалт хийх удирдамжаар Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллага хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил,  элсэлтийн үйл ажиллаганд боловсрол, эрүүл ахуйн  халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын хяналт, байгаль орчны хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 938 сургуулийг шалгаж байна.  НМХЕГ-аас  таван чиглэлд   дүүргүүдийн мэргэжлийн хяналтын 36 улсын байцаагч ажиллаж байна. Хяналтад хамрагдах ёстой сургуулиудаас 501 сургуулийг шалгажээ. Шалгалтын явцад 717 зөрчил илрүүлж, 184 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.  Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт аравдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ