“ХӨСҮТ-ийн цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн бохироос нян илрээгүй”

УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат цэвэрлэх байгууламжуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө.
МХЕГ-аас УСУГ-ын харьяа Төв, Био, Дамбадаржаа, Нисэхийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн Харгиа цэвэрлэх байгууламж, ХӨСҮТ-ийн урьдчилан цэвэрлэх байгууламжид хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад цэвэрлэсэн бохир уснаас 18 дээж авч хими, нян судлалын шинжилгээ хийсэн байна. Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “ХӨСҮТ бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламжтай. Энэ байгууламжийн үйл ажиллагаанд долоо хоногт тутам хяналт шинжилгээ хийж байна. Сүүлийн долоо хоногт хийсэн шинжилгээгээр  нян болон бусад зүйл илрээгүй. Төв цэвэрлэх байгууламжийн лагийн таван талбайгаас авсан шинжилгээнд гэдэсний бүлгийн нян илрээгүй. Туул голоос шинжилгээ авч ажиллаж байна" гэлээ.
Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа саун, фитнесс, амралтын газруудын үйл ажиллагааг энэ сарын 17-нд нээсэн. Үүнтэй холбоотойгоор зарим үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах түр журам баталжээ. Тухайлбал, амралтын газрууд ор болон багтаамжаас илүү хүн авахгүй. Амрагчдыг нийтийн танхимд хооллохгүй. Фитнессийн төхөөрөмжүүдийг хоёр метрийн зайд байрлуулах зэргийг журамд тусгажээ.
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ