Өглөөний дасгалд идэвхтэй хамрагдахыг иргэддээ уриалж байна

Биеийн тамир спорт хорооноос санаачлан Биеийн тамир спортын тухай хуулийг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх, мөн Шинэ төрлийн Коронавирус халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн биеийн тамирыг “Нэгж бүрт хүргэх” уриан дор дасгал хөдөлгөөнийг иргэдтэй хамтран хийж байна.
Дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн талбайд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг уриалж 1-19 дүгээр хороодын иргэд болон албан хаагчдыг “Өглөөний дасгал хөдөлгөөнд” хамруулж, иргэд ч идэвхтэй оролцож байна.
Аяны хүрээнд 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 780 гаруй иргэд хамрагдсан байна.
“Нийтийн биеийн тамирыг нэгж бүрт” уриан дор Чингэлтэй дүүргийн иргэдэд “Өглөөний дасгал” хийх хуваарийг хүргэж байна
Хороод
Сар, өдөр
Дасгал хийх талбай
1
10, 11, 12-р хороо
09 сарын 2, 3, 4
 57-р сургуулийн хөл бөмбөгийн талбай
 
2
17, 18-р хороо
09 сарын 7, 8, 9
 37-р сургуулийн хөл бөмбөгийн талбай
 
3
19-р хороо
09 сарын 10, 11
 19-р хорооны гадна талбай
 
4
1, 2, 3, 4, 5, 6-р хороо
09 сарын 14, 15, 16
 “Явуухулан” цэцэрлэгт хүрээлэнд
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ