Чингэлтэй дүүргийн түк өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1000 тонн техникийн давс, бодис нөөцөлжээ

“Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган 1000 тонн техникийн давс, бодисыг төвлөрүүлсэн байна. Тус байгууллага нь 250 ажилтан 40 машин, механизмтайгаар дүүргийн нийтийн эзэмшлийн 958501 мгудамж, зам, талбай болон айл өрхийн хог хаягдлын  цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Энэ жилээс эхлэн дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж хүнсний хог хаягдлыг ялган ангилах шинэ технологийг нэвтрүүлжээ.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон Засаг даргын орон тооны бус Зөвлөх, НИТХ-ын Төлөөлөлгч Ш.Үнэнбат нар тус байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа. Тус байгууллага дүүргийн 7 дугаар хороонд  байрладаг бөгөөд 60 машины засвар үйлчилгээ хийх дулаан граж, давс, бодис агуулах, байгууллагын хэрэгцээний бензин түгээгүүр, гудамж, талбайд суулгах мод, бутны суулгацын талбай бүхий хүчин чадалтай. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл мод, бутны суулгацын талбайг өргөтгөж сайжруулах, хог хаягдлыг ялган ангилах зэрэг шинэ менежментийг нэвтрүүлэхэд дэмжин ажиллана гэдгийг онцлоод, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа.
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ