Аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин гардуулав


Тодруулбал, Нийслэлийн Аврах анги-105-д аврах ажиллагааны газель, эмнэлэгийн зориулалттай старекс, аврах ажиллагааны иж бүрэн багаж хэрэгслийг, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэст ой, хээрийн түймэр унтраах Рatroit маркийн автомашиныг хүлээлгэн өглөө.

Нийслэлийн Онцгой байдлын газрын бэлтгэл, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх, гамшигтай тэмцэх техник хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн хоёр жилд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.7 тэрбум төгрөгийн автомашин, багаж, техник хэрэгслийн хөрөнгө оруулалт хийжээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.
