Чингэлтэй дүүрэг жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжин ажиллана

Жижиг дунд, өрхийн  үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх, борлуулалтын шинэ суваг нээх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх  зорилгоор Чингэлтэй дүүргээс 2015 оноос эхлэн “Чингэлтэйд үйлдвэрлэв” салбар төвүүдийг нээж үйл ажиллагааны зардлыг дүүрэг тогтмол хариуцаж явуулснаар 1 тэрбум 102 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн өссөн дүнгээр борлуулагдсан байна.
Үйлдвэрлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, олон өрхийн үйлдвэрлэгчдийг хамруулах зорилгоор Алтжин бөмбөгөр худалдааны төв дэх “Чингэлтэйд үйлдвэрлэв” тасгийг өөртөө үйлчлэх болгон  өргөтгөж  зохион байгуулсан. Ингэснээр дүүргийн 60 гаруй өрхийн үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ Алтжин бөмбөгөр дэх “Чингэлтэйд үйлдвэрлэв” 1506 тоот тасагт  нэмүү өртөг шингээхгүйгээр худалдаалах өргөн боломж нээгдсэн юм.
Өнөөдөр дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Алтжин бөмбөгөр дэх “Чингэлтэйд үйлдвэрлэв” төвд бараа бүтээгдэхүүнээ худалдаалан борлуулдаг үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Засаг дарга Н.Батсүмбэрэл өнгөрсөн жилүүдэд Чингэлтэй дүүрэгт бүтээн байгуулалтын ихээхэн ажлууд өрнөлөө, үүний зэрэгцээ бид иргэдээ хөгжүүлэх, дэмжих, төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг бодлогоор дэмжин ажиллахыг зорьж байна. Хамтын ажиллагаанд төрийн хүнд суртал, чирэгдэл байх ёсгүй, үйлдвэрлэл эрхлэгчид холбогдох дүрэм журмыг мөрдөж ажиллах нь чухал гэдгийг онцоллоо. Үйлдвэрлэл эрхлэгчид санал, хүсэлтээ хэлсэн бөгөөд Засаг дарга тулгарч буй асуудлуудыг судлан, санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, шийдвэрлэн ажиллахыг дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст үүрэг болгов.
  
скачать dle 12.0

Холбоотой мэдээ