Хоёрдугаар эмнэлгийн эмч, ажилчид ажил хаялтаа зогсоожээ
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, ажилчид өнөөдөр өглөө ажил хаясан байна. Тэд тус эмнэлгийн дарга Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг эсэргүүцэн ийнхүү эсэргүүцэл зарлажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус эмнэлгийн эмч, ажилчид өглөө ажил хаялт эхлүүлсэн ч удалгүй нэгдсэн байдлаар хуралдаж “Уг асуудлыг ажил хаяж шийдэх бус албан ёсны байгууллагад нь албан бичгээр санал, хүсэлтээ илэрхийлж шийдвэрлүүлье” гэж ярьцгаажээ.
Ингээд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт өргөдөл хүргүүлсэн байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмч нарын хүсэлтэд хариу ирэх хүртэл ажил, үүргээ хэвийн явуулахаар тохирсон байна.эх сурвалж: isee.mn