Урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг эхлүүллээ.
Энэ хүрээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид дүүргийн аж, ахуйн, нэгж, байгууллага, орон сууцны орц, гарц бүрт “Эрсдэлийг бууруулж маскаа зүүцгээе”,“Их хотын соёлыг хэвшүүлье” сэдэвт хоёр төрлийн сурталчилгааны наалтыг байршуулж байна.
Энэхүү сурталчилгааны ажлыг хоёр үе шаттайгаар дүүргийн хэмжээнд зохион байгуулна гэж НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.



скачать dle 12.0

Холбоотой мэдээ