Хороодын нийгмийн ажилтнуудын шуурхай хурал боллоо


Дүүргийн 1-19 дүгээр хороодын Нийгмийн ажилтнуудын шуурхай хурал өнөөдөр болж, хурлыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нацагдорж удирдан явууллаа.
Хурлаар 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 1-19 дүгээр хороодын иргэдтэй боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр уулзаж санал хүсэлтийг сонсож, зохих түвшинд шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх мөн Биеийн тамир, спорт хорооноос хороодын иргэдийн дунд  зохион байгуулагдах арга хэмжээнд иргэдийг хамруулах зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
скачать dle 12.0

Холбоотой мэдээ