Гадаад өр, төлбөрийн хугацааг сунгах шаардлагатай
Монгол Улс ирэх дөрвөн жилд 14 орчим тэрбум ам.доллартай тэнцэхүйц гадаад өр эргэн төлөгдөх хуваарьтай байгаа. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас үзвэл уг өр, төлбөрийн хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай байгаа гэж Монголбанкнаас мэдээлжээ.
Засгийн газрын өрийн удирдлагын стратегийг 2019 онд баталсан. Уг стратегид Засгийн газар томоохон дүнтэй гадаад өр, зээлүүдээ эдийн засагт дарамтгүйгээр дахин санхүүжүүлэхээр тусгасан байдаг. Монголбанк энэ чиглэлд Засгийн газартай хамтран ажиллаж, гадаад өрийг эдийн засагт дарамт багатайгаар дахин санхүүжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.