“Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрд зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллэх уриалгыг гаргасан. Түүний санаачилгаар нийслэлийн Спортын хороо “Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрд зохион байгуулж байна.

Мөн үүнтэй холбоотой тогтмол байнга дасгал хийдэг байршилыг мэдээлж байна.

Багануур дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 09:00 цагт дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийж байна.

Багахангай дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө 06:30 цагт тогтмол дасгал хөдөлгөөн хийж байна.

Баянгол дүүрэгт 12, 13, 14 дүгээр хорооны 40 дүгээр сургууль, Ачлал их дэлгүүрийн арын байрнуудын дунд байрлах чийрэгжүүлэлтийн талбайд өглөө бүр 07:00 цагаас дасгал хөдөлгөөн хийж байна.

Баянзүрх дүүрэгт 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр өглөө 07:00 цагт эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн тогтмол хийгдэж байгаа юм.  

Налайх дүүрэгт Соёл урлагийн ордоны урд талбайд өглөө бүр 09:00 цагт "Чий" хийн дасгалын холбооны тамирчид хийн дасгал, аэробик гимнастик хийж байна.

Чингэлтэй дүүрэгт Б.Явуухулангийн талбай болон 1-6, 8, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрнуудын дундах талбайд өглөө бүр 07:00 цагт эрүүл мэндийн  дасгал хөдөлгөөн тогтмол хийж байна.

Хан-Уул дүүрэгт 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд,  Даваа, Лхагва, Баасан гарагт өглөө бүр 08:00 цагт идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол зохион байгуулж байна.

Сүхбаатар дүүрэгт 6 дугаар сургуулийн  гаднах талбайд өглөө бүр 07:00 цагт дасгал хөдөлгөөн тогтмол хийж байгаа тул иргэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сонгинохайрхан дүүрэгт 17 дугаар хороо “Өнөр цогцолбор”  83 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 07:00 цагт зохион байгуулагдаж байна.

Иргэдэд спортын үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, спортын байгууллагуудын үйл ажиллгааг сурталчлах зорилгоор эдгээр арга хэмжээнүүдийг нийслэлийн 9 дүүргийн спорт талбайдад зохион байгуулж байгаа юм. Иймд иргэд та бүхэн идэвхтэй оролцож, дасгал хөдөлгөөн хамтдаа хийхийг уриалж байна. Дархлаагаа дэмжих, эрүүл, чийрэг бие бялдарыг хөгжүүлэх олон талын ач тустай дасгал хөдөлгөөнийг зохион байгуулж байгаад иргэд талархалтай байна.

НИЙСЛЭЛИЙН СПОРТЫН ХОРОО

скачать dle 12.0

Холбоотой мэдээ