"Хамтын сэтгэл"-ээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ
Сэлэнгэ аймгийнЦагдаагийнгазрын хамт олон санаачлан"Хамтын сэтгэл"үйл ажиллагаагзохион байгуулжээ.
Амар тайван амьдралын төлөө ажилладаг мөрдөстөнүүд энэ удаашөнийн цагаар үүрэг гүйцэтгэдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан, алба хаагч нарыг халуун аарц, жигнэмэгээр дайлжээ. Энэхүү хамтын сэтгэлийн дайллагыг аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн алба хаагчид гүйцэтгэсэн байна. Тэдалба хаагч нартай ажлын байранд нь уулзанхалуун аарц, жигнэмэгээр дайлахын зэрэгцээгэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, аюулгүй байдлын зөвлөмж тараанажиллажээ. Эл хамтын сэтгэл үйл ажиллагаанд нэгэн шөнийн хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан31 байгууллагын 96 ажилтан,алба хаагч хамрагдсан байна.