Сэлэнгэ аймагт баавгай айлруу халджээ

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар баавгай аав, хүү хоёрын амь насыг хохироосон гэнэ.
Улмаар цагдаагийн алба хаагчид баавгайг эрэн хайх ажиллагаа явуулж, сүйтгэгдсэн гэрийн ойролцоо газарт булсан байсан хүүхдийн цогцсыг олсон байна. Мөн аавынх биеийн хэсгийг олсон гэнэ. Одоогоор Сэлэнгэ аймгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон цагдаагийн алба хаагчид хамтран баавгайг эрэн хайж байгаа юм байна.
