Л.Болд мөнгөтэй, АН байргүй гэх аятайхан хослол

 
Энэ удаагийн орон нутгийн сонгууль Л.Болдод тун ч өгөөжтэй байх бололтой. Хэдийгээр эрх мэдэлд улам бүр ойр байхын тулд АН-аасаа урваж, шарваж ШИНЭ гээч намыг байгуулсан ч өнөөх нь УИХ-ын сонгуульд амжилт үзүүлээгүй. Тиймээс мань хүн өдөр, шөнөгүй хэлхэлдэх болсон УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангаасаа зайгаа барьж, Ерөнхийлөгч Х.Баттулгыг бараадсан. Бизнесийн талбарт өрсөлдөгч нь харагдах ч улстөрд нэг намын харьяанд явсан Х.Баттулга, Л.Болд нар хоршин АН-ыг өөрсдийн бүлэглэлийн хөдөлгүүр хүч болгон ашиглахаар шийдэж. Товчхондоо Л.Болд мөнгөтэй, АН байргүй байсан нь тэдэнд олзуурхууштай өгөөш болж байгаа аж.Л.Болд парламентын гишүүн, Засгийн газрын сайдын албыг хашихдаа дандаа л АН-ын нэр дээр явсан нэгэн. Гэхдээ АРДЧИЛЛЫГ дээдэлдэгтээ биш албан тушаалд дуртайдаа тийн намын гишүүнээр нь байсан хэрэг. Үеийнхэн нь болчимгүйтээд, өөрт нь намын даргын суудал олдох шинжгүй болоод ирмэгц ШИНЭН-ыг байгуулсан. Яагаа вэ, “Мандухай цэцэн хатан” кинон дээр “Батмөнхийг хаан ширээнд залаад би өөрөө хатан нь болно гэдэг шиг л зүйл болж.Байнга попорч явдаг Ж.Батзанданг ч АН-ынхан дарга болгохгүй нь тодорхой байсан учраас мань хоёр хамтарч нам байгуулаад дарга, дэд гэсэн сэтэртэй болчхож байгаа юм. Нэг нь мөнгөтэй, нөгөө нь попорч чаддаг.Харин одоо Л.Болд Ерөнхийлөгчийн зөвлөх болсон тул тодорхой хэмжээний эрх мэдлийн үзүүрээс  атгаж, бас ч үгүй “хуучин” намынхантайгаа яриа, хөөрөө хийж болохоор болсон. Ерөнхийдөө  Ерөнхийлөгчөөр далайлгаж орон нутгийн сонгуульд бэлтгэх, мөхөж буй намыг сэхээхэд гол хэрэгцээт асуудал нь хөрөнгө санхүү.Тэр тусмаа орох орон, оочих аягагүйгээр хуучин дарга С.Эрдэнэдээ хөөгдсөн АН-ынхан хаачих ч гарц үгүй. Үүнийг нь харсан Л.Болд өөрийн объектдоо оруулсан нь тодорхой. Товчхондоо хөгжмөө захиална гэсэн үг, АН-ынханд. Аа бас болоогүй өөрийн “гар, хөл” болсон хүмүүсээ аймаг, дүүргийн АН-ын сонгуулийн штабуудад зоож, зоос, мөнгөтэй холбоотой бүхий л асуудалд нь чихэж байгаа. Ийн АН арган эрхэнд "урваач"-ынхаа "аманд" багтаж, улстөрийн нам гэхээс илүү албан тушаалын гишгүүр болж хоцрох нь ээ.АН сонгуульд оролцох улстөрийн нам гэхээс илүү мөнгөтэй нэгний захиалгыг биелүүлж, түүнийг албан тушаалд хүргэх зорилгын түлхүүр болж хувирсан нь энэ. Л.Болдын мөнгөтэй, АН байргүй байсан энэ хослол нь Ерөнхийлөгч Х.Баттулгад бүр ч ашигтай. Орон нутгийн бус ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглахын тулд АН-ыг одоо угжиж, тухайн нам хэрхэх нь чухал бус өөрт нь ажиллах шаардлагатай гэдэг байдлаар хандах болж. Тиймээс орон нутагт очиж, өөрийн гараад “Алдарт эх”-ийн одонг зүүж өгч байгаа юм. Цаашдаа АН-ын орон нутгийн сонгуульд оролцож буй төлөөсийг Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд улираан нэр дэвшүүлэх эрхээр төлнө. Албан тушаалын төлөөх АН-ынханы “аялан тоглолт” ердөө л энэ. Тэдэнд эх орон, сонгогч, иргэд, бүр намын гишүүд нь ч огт хамаагүй. Улстөрд өөрийгөө “ОД” гэж тооцсон хэдхэн нөхөрт албан тушаал, эрх мэдэл л чухал.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ