Зургаан алба хаагчийн гал голомтыг бадраав
Дундговь аймгийн Онцгой байдлын газрын “Гэр бүлийн зөвлөл”-өөс намрын дунд сарын шинийн есний билэгт сайн өдрийг тохиолдуулан зургаан алба хаагчийн гал голомтыг нь бадрааж, хуримын ёслолыг нь хийлээ.
Энэ өдөр Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах салбарын захирагч, ахлах дэслэгч Б.Энхтөр, Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Ч.Нацагдорж, аврагч-холбоочин, ахлах ахлагч М.Энхзориг, Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Цэнд-Аюуш, ахлах ахлагч Б.Сугир, ахлагч Х.Очирсүлд нар гал голомтоо бадраасан юм.
Хосуудын гэрлэх ёслолын арга хэмжээнд алба хаагчдын үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон найз, нөхөд нь оролцож, аз жаргалтай, баярт мөчийг нь хуваалцлаа гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.