Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүллээ

Баяжуулах үйлдвэр  оны эхний  есөн  сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүллээ. Тухайлбал төлөвлөгөөнөөс 358 тонн хүдэр илүү боловсруулж, гурав орчим тэрбум төгрөгийн зардал бууруулан, 20 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн амжилттай ажиллажээ. Түүнчлэн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил, засвар үйлчилгээ,  төслийн ажлууд төлөвлөгөөний дагуу сайн явна. Техник технологийн шинэчлэлийн хүрээнд олон ажил хийгдэж байгаагаас Бутлан тээвэрлэх хэсэгт орчин үеийн МР-800 бутлуур суурилуулсан бөгөөд маргааш туршилтын залгалт хийнэ. Өөрөө нунтаглах хэсгийн ММС-1 тээрэм  солих ажил энэ сарын 22-ноос эхэлнэ гэж Баяжуулах үйлдвэрийн дарга  М.Отгон мэдээллээ. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ