Нүүрс тээврийн жолоочдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
Өмнөговь аймгийн Ханбогд сум, Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээврийн 14 мянга гаруй жолооч нарын мэргэжлээс шалтгаалсан өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “ЭРҮҮЛ УУШИГНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аянг зохион байгуулах гэж байна.
Тоосжилт, хүнд металлын өрөлтөөс хамгаалах урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог 2020.10.18-2020.11.18 ны хооронд зохион байгуулах бөгөөд тээвэрчид бүрэн хамрагдах боломжтой.
Уг аяны ерөнхий зохион байгуулагчаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв, Авто тээврийн үндэсний төв, хамтран зохион байгуулагчаар “Эрдэнэс таван толгой”ХК, Тээврийн цагдаагийн алба, “Түгээмэл түмэн хишиг” ХХК, Баянзам авто тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн зөвлөл оролцож байна.
Эх сурвалж:Төр.мн