Энэ сарын 22-25нд цэрэг татлага зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжаар энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулна. Энэ хүрээнд Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал Хангарди ордонд боллоо. Хуралдаанд НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ц.Уртнасан, дүүргүүдийн ЗДТГ-ын газрын болон, Эрүүл мэндийн нэгдлийн ерөнхий эмч, Цэргийн штабын дарга нар, ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо.Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1115 тоот захирамжийн хүрээнд цэрэг татлагын зохион байгуулах ажлыг нийт 2148 албан тушаалтан томилогдон ажиллаж байгаа аж. Зарлан мэдэгдэх хуудас тараах ажил 95 хувьтай байгаа бөгөөд үүнээс 1558 иргэн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ. Одоогийн байдлаар цэрэг татлагын байр орчим болон дулаацуулах байрыг гаргах, иргэдэд үйлчлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дэд хурандаа С.Баярмагнай танилцууллаа. Өргөтгөсөн хуралдаанаар эрүүл мэндийн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд санал солилцлоо.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ