Сайжруулсан түлш савлах ажлыг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, "Тавантолгой түлш” компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг, Хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж нар өгөв.
Сайжруулсан түлш савлах ажил хийх сонирхолтой иргэдийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын "Цагийн ажлын бирж”-д бүртгэж, Тавантолгой түлш ХХК-тай гэрээ байгуулах аж. "Гэрээ байгуулсан иргэд нийгмийн даатгал төлөхөөс гадна нэг сая 200 мянган төгрөгийн цалин авна. Хамгийн гол нь цагийн хуваарийн дагуу ажиллах учраас цаг баримтлах шаардлагыг тавина” гэж Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг хэллээ.
Зарлагдсан ажлын байранд ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэлийг Сонор плаза төвийн 5 давхарт байрлах "Цагийн ажлын бирж”-д авах юм байна. Гэрээ байгуулан ажиллах иргэд гурван дүүргийн найман цэгт ажиллана.
Үүнд:
Цэгийн нэрдүүрэгбайршил
1ЦайзБаянзүрх19 дүгээр хороо Цайз захын зүүн талд
2Америк элчинБаянзүрх2 дугаар хороо Барилга мегасторын баруун талд
3ХангайСонгинохайрхан10 дугаар хороо Хангай зах дотор
4ТахилтСонгинохайрхан22 дугаар хороо Тахилт
5Дөлгөөн нуур 1Сүхбаатар9 дүгээр хороо Алтайн 10 тоот
6Дөлгөөн нуур 2Сүхбаатар9 дүгээр хоро Алтайн 9 тоот
7Дөлгөөн нуур 3Сүхбаатар9 дүгээр хороо 100 айл
8ЭнкантоХан-Уул6 дугаар хороо Энканто цогцолборын зүүн талд
Мөн хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас сайжруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Утааны эсрэг миний оролцоо” аянг зохион байгуулах талаар мэдээллээ. Тус аянд нэгдэж сайжруулсан түлш савлах ажилд туслахыг иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын иргэдийг оролцохыг Хөдөлмөр эрхлэлтийн газраас уриаллаа.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ