Хад чулуун дээр нэрээ бичсэн зургаан иргэнд хариуцлага тооцов

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Экологийн Цагдаатай хамтран наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Тусгай хамгаалалтай газар нутаг болох Цэнгэл сумын тавдугаар багийн нутаг, Бага түргэний хүрхрээний хажуу талын хад чулуу, Алтай Таван богд уулын Наран хайрхан уулын энгэрт байрлах хад чулуунд нэрээ бичсэн зургаан иргэнийг шалгалтаар илрүүлэн тогтоож, зөрчлийн хэрэг бүртгэл явуулж, торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг бүрэн арилгуулжээ.
Иргэд аялж зугаалахдаа байгаль орчноо хайрлан хамгаалж хог хаяхгүй, хад чулуун дээр нэрээ бичихгүй байхыг анхааруулж байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ