Орон даяар камерийн нэгдсэн систем нэвтрүүлэхэд төсвийн дэмжлэг хүсэв

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХЯ-ны албан хаагчидтай уулзаж, зарим үүрэг даалгаврыг өгч, салбарын сайдын үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлсэн ажлын товч мэдээллийг сонсов.Төрийн үйлчилгээг цахимжуулах хүрээнд нэвтрүүлээд буй e-mongolia хөтөлбөрйин хүрээнд тус салбарын нийт 44 үйлчилгээг иргэд онлайнаар хүлээн авч буй хамгийн сүүлд нэвтрүүлсэн томоохон ажил байв. Цаашид үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж өргөжүүлэх хэд хэдэн төсөл боловсруулж, санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж.
Тухайлвал 101, 102, 103- ын аюул ослын дуудлагыг хялбаршуулж, дуудлага өгсөн иргэний хамгийн ойр, харьяалах хэсэгт дуудлагыг шилжүүлэхэд технологийн нэмэлт шийдэл нэвтрүүлэхэд 800 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах аж.
Орон даяар гэмт хэргийн гаралтыг бууруулж, илрүүлэлтийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх камержуулах системийг нэвтрүүлэхээр төсөл боловсруулснаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж, санхүүжилтийн эрх нээхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ. Үүнд 1 тэрбум гаруй төгрөг шаардлагатай ажээ. Мөн гэмт хэрэгтний биологийн мэдээллийн АДИС-ПАПИЛОН 9, галт зэвсгийн бүртгэлийн системүүдийг эцэслэн нэвтрүүлж мэдээллийн санг бий болгох зэрэг томоохон санхүүжилт шаардлагатай төлөвлөгдсөн ажлууд байгааг танилцуулав. Мөн яамны үндсэн үүрэг хууль боловсруулах ажлын хүрээнд иргэний, эрүүгийн хуулийн шинэтгэлийн хэд хэдэн хууль шинээр боловсруулж, нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн барихад бэлтгээд байгаа аж.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ