Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилж эхэлжээ

 
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд танилцав. Тус эмнэлэг Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа агентлаг байгууллагууд болон бусад төрийн тусгай албан хаагчид болон тэдний гэр бүл, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 160 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд үйлчилгээгээ өргөжүүлж Чингэлтэй дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламж, хүүхдийн яаралтай тусламжийг тус тус үзүүлж байна. Цаашид мөн дүүргийн 145 мянга гаруй иргэдэд гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлэхээр бэлтгэл хангажээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ