Шилдэг 10 сурагчийн шагналыг гардуулав

 Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн аюул дэлхий дахинд” зохион бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд 15 дах жилдээ зохион байгууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулт үзэгдэл, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнээс  үүдэлтэй хор уршиг, хохирлыг ойлгуулан таниулах, Улаан загалмай, Даатгалын байгууллагуудын үйл ажиллагааг  олон нийтэд сурталчлах зорилготой тус уралдаанд 463  бүтээл ирсэн байна. 
Эдгээр бүтээлээс шилдэг 10 сурагчийн зохион бичлэгийг шалгаруулан, шагналыг нь гардууллаа.  Сурагчид гамшгийн аюулын талаар судалж, зохион бичлэгийн уралдаанд оролцсны үр дүнд гамшгийн тухай ойлголт мэдлэгээ дээшлүүлж, амьд гарах арга ухаанд суралцах түүний талаарх мэдлэгээ бусдадаа түгээн дэлгэрүүлэх боломжтой болж байгаа юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ