Ухаалаг худаг, уст цэгийг Багахангай дүүргийн нутагт байгууллаа

Дээрх зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас дүйцүүлэн хамгаалал хийж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран хээрийн амьтдад зориулсан сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг ухаалаг худаг, уст цэгийг Багахангай дүүргийн нутагт байгууллаа.
Энэхүү худаг нь нарны эрчим хүчээр хүний оролцоогүйгээр ажиллах бөгөөд нартай үед тодорхой давтамжаар цөөрөм рүү ус шахаж хуримтлуулдаг. Уст цэгтэй болсноор хөхтөн амьтад, шувуудын тоо толгой, өсөлт хөгжилтөд эерэг нөлөө үзүүлнэ.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАРv