Цар тахлын үеийн бэлэн байдлыг хангуулах ажлын хэсэг архангай аймагт ажиллаж байна

Шадар сайдын 2020 оны 89 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг нь УОК-ын Шуурхай штаб, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ДЭМБ, МУЗН зэрэг гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулахад зайлшгүй оролцдог мэргэжлийн байгууллагуудаар багаа бүрдүүлэн шадар сайдын зөвлөх Л.Саянаагаар ахлуулан ийнхүү 10 дахь аймагтаа ажиллаж байна. Тохиолдлын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх цогц сургалтыг МУ-ын 21 аймагт зохион байгуулж байнгын бэлэн байдлыг хангуулахаар баг бүрэлдэхүүн ажиллаж байна.