Хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоног хааж, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоов

Мөн нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэл, үзвэр үйлчилгээний байгууллагууд болон олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалтын, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг,, кинотеатр, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг тус тус гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
