"Маскаа зүүж, гараа угаая" аянд цэргийнхэн нэгдэв

 
Монгол Улсын Онцгой комиссоос цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зарласан "Маскаа зүүж, гараа угаая" хоёрдугаар аянд ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд нэгдэж, өөр өөрийн албан байгууллагууд дээрээ хэрэгжүүлж эхэллээ. Аяныг хэрэгжүүлэх тухай ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд орчин тойрондоо ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол явуулж хэвшээд байгаа бөгөөд бие бүрэлдэхүүн Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлж байгаа заавар, зөвлөмжийг үйл ажиллагаандаа ягштал мөрдөн ажиллаж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ