Нийтийн тээврийг ариутгаж халдваргүйжүүллээ

Өнөөдөр Баянзүрх дүүрэгт халдварын тохиолдол батлагдсантай холбогдуулан Нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйлэлтийн ажлыг гэрээт мэргэжлийн байгууллагаар шуурхай зохион байгуулах үүргийн дагуу Хяналт, шалгалтын хэлтсийн  автотээврийн хяналтын 3 улсын байцаагч хяналт тавьж ажиллаа.
Хяналт, шалгалтын ажлыг өдрийн 11:00 -16:00 цагийн хооронд хийж гүйцэтгэлээ. 
Хяналт, шалгалт ариутгалыг нийтийн тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын 12 баазын 589 тээврийн хэрэгсэлд хийж дуусгалаа. 
Үүнээс: 
-       Ариутгал хийгдсэн – 589
- Жолоочийн бүхээгт хаалт хийсэн- 483
- Зай барь тэмдэглэлтэй эсэх - 589
-  Жолоочийн хамгаалах хувцастай эсэх- 70  тээврийн хэрэгслийн жолоочид хангалт хийсэн байна. 
Мөн ариутгал үйлчилгээний Шинэ ариусгал ХХК-ийн 3 багклорсефт -17 /0,02 % проценттэй/ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор ариутгалыг хийж бүрэн дуусгалаа.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ