Ариутгал, хамгааллын хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах заавар
Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ариутгал, хамгааллын хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах зааврыг танилцуулж байна.Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/537 тоот тушаалын 7 дугаар хавсралт “Хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх заавар”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны А/52 дугаар тушаалаар батлагдсан “Халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл өмсөх тайлах заавар” зэрэг холбогдох стандарт зааврыг чанд мөрдөхийг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.