Оюутны 57 байрны 209643 м2 талбайг халдваргүйжүүлж, цэвэрлүүллээ
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй дотуур байртай боловсролын байгууллагад 39 улсын /ахлах / байцаагчид хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар 57 оюутны дотуур байр, 10900 оюутан 605 иргэн хамрагдан 57 оюутны дотуур байрны 209643м2 талбайг ариутгалын байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгүүлэн хяналт тавьж ажиллаа. Шалгалтын явцад 116 зөрчил дутагдал илрүүлснээс газар дээр нь 52 зөрчлийг арилгууллаа. Эрдмийн их сургуулийн дотуур байранд тусгаарлах өрөөг 1 давхарт байрлуулах, шаардлагатай эд зүйлсийг тавих талаар үүрэг өгсөн боловч бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна.