БГД-ийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид “Баянгол-Нэг гэр бүл” төслийн хүрээнд “Facebook” уралдаан зарлажээ

Төслийн хүрээнд Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарласан эдгээр өдрүүдэд “Facebook” уралдаан зарласан байна. Тус уралдаанд Баянгол дүүргийн гэр бүлүүд оролцох боломжтой бөгөөд фэйсбүүкийн “Баянгол-Нэг гэр бүл” группт нэгдсэнээр өөрсдийн видео болон зургаа постлох эртхэй болох юм. Уралдаан өнөөдрөөс эхлэн ирэх сарын 6-ы өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд хамгийн их LIKE цуглуулсан гурван гэр бүл шилдгээр шалгарч, 100,000-400,000 төгрөгийн эзэн болно. Мөн хамгийн олон бүтээл ирүүлсэн Бүтээлч гэр бүлийг шалгаруулан мөнгөн шагнал, гарын бэлгээр урамшуулах юм.
Та бүхэн гэр бүлээрээ уралдаандаа идэвхитэй оролцож, эдгээр өдрүүдэд дархлаагаа дэмжин, маскаа тогтмол зүүж, гараа байнга ариутгаж байгаарай.