Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш олгох ажил хэвийн үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар  Тавантолгой түлш ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх сайжруулсан түлш түгээх дундын цэгт очиж ажиллалаа. Тус цэгт 7, 10, 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдэд түлш тараах ажлыг зохион байгуулж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан түлш тараах ажлын хэрэгжилтийг хянах үедээ “Зорилтот бүлгийн иргэдээс гадна коронавирусийн халдварын хөл хорионоос үүдэн орлого нь тасалдсан иргэдийн судалгааг хурдан хугацаанд гаргаж, тэдгээр иргэнийг түлшээр хангах хэрэгтэй. Жишээлбэл, дугуй засвар, үсчин, оёдлын цех зэрэг ажил эрхэлдэг байсан хүмүүс олон. Та бүхэн энэхүү түлшийг заавал зорилтот бүлгийн иргэдэд хүргэх ёстой шүү” хэмээн зөвлөлөө.
Харин Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Сайжруулсан түлшний түгээлт хэвийн явагдаж байна. Маргааш орой гэхэд судалгаанд хамрагдсан өрхүүдийн түлшийг хүргэж дуусна. Бид шахмал түлшнээс гадна зорилтот бүлгийн 200 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн. Амралтын өдрүүдээр дахин хүнсний тусламж үзүүлэх судалгааг гаргасан байна” хэмээв.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


скачать dle 12.0

Холбоотой мэдээ