Орон нутаг зорчих ирэгдийн шинжилгээ өгөх 22 цэгт хяналт тавьж байна


Шалгалтын явцад шинжилгээ авах эмч, эмнэлгийн ажилчдын өмсөх хамгаалах хувцас хэрэгсэл, комбинзон тараагдаагүйгээс 37, 39, 41-р сургууль дээр шинжилгээ цагтаа эхлээгүй байна. Мөн 4, 62, 39, 44-р сургуульд байрласан шинжилгээний цэгүүдэд хүн хоорондын зай барих дэглэм зөрчигдөж, бөөгнөрөл үүссэн, бүртгүүлээгүй иргэд ирж, дугаарлан зогссон зөрчил гарсан. Хог хаягдлын уут хүрэлцээгүй 37-р сургууль, гар ариутгалын бодис хүрэлцээгүй 39-р сургуулийн зөрчлийг арилгуулсан. Бүх цэгүүдэд техникийн саатал гарснаар бүртгэл удаашралтай явагдсан зэрэг зөрчлүүд гарлаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.
#Зайгаа барьж
#Маскаа зүүцгээе
