Баян-Өлгий аймагт халдваргүйжүүлэлт хийгдэж байна

Мөн гар утасны худалдаа, нийтийн тээвэр, сүм хийд, авто засвар, угаалгын газар, зочид буудал, амралтын газар, санхүүгийн байгууллага, халуун ус, үсчин, гоо сайхны зэрэг 67 газарт өгсөн зөвлөмжийг 84 хувь нь биелүүлж ажлын байрандаа гар угаах нөхцөл бүрдүүлжээ.
Эдгээр газруудад гүйцэтгэлийн шалгалт хийхэд 77 хувь нь орчны хог хаягдлын цэвэрлэгээг хийсэн, 88 хувь нь хог хаягдлын зориулалтын сав байршуулсан, 40 хувь нь байгууллагын дотоод орчинд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгүүлсэн байна.
Албан байгууллага, үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажил үргэлжилж байна.