Баянгол дүүрэг хөдөө, орон нутаг явах 8782 иргэнийг “КОВИД-19”-ийн шинжилгээнд хамруулаад байна
УОК-ын шийдвэрээр хөдөө, орон нутгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн билээ. Тус шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах 4 байршилд хөдөө орон нутаг руу явах иргэдээс шинжилгээ авч байгаа бөгөөд тав хоногийн хугацаанд нийт 8782 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Уг ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид хяналт тавьж, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажиллаж байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАРААХ 4 БАЙРШИЛД ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЯВАХ ИРГЭДЭД ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ.
- 38-р сургууль (4-р хороо, Төмөр зам)
- 141-р сургууль (3-р хороо, Нарны хороолол)
- Эрдмийн өргөө сургууль (6-р хороо, 10-р хороолол)
- Оюуны ундраа сургууль (18-р хороо)