Чингэлтэй дүүрэг 2629 иргэнийг ковид-19-ийн шинжилгээнд хамруулаад байна

Иргэдэд үйлчилж байгаа банкны ажилтнуудыг шинжилгээнд хамруулсан. 11 сарын 14-ны өдрөөс хойш шинжилгээний сорьц авах төвүүдээр нийт 2629 иргэнийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулаад байна.

Нийслэл орон нутгийн тусгаалалтын байрнаас гарсан иргэдийн эрүүл мэндийг 14 хоног гэрээр тусгаарлан ӨЭМТ-ийн хяналтанд ажиглах үйл ажиллагааг дахин сэргээсний дагуу гэрийн тусгаарлалтын 14 хоногийн ажиглалтанд 34 иргэнийг НЭМГ-аас ирүүлсэн нэрсийн дагуу авч харьяаллын дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтанд аваад байна.
НЭМГ-аас мэдээлсний дагуу ковид-19-ийн батлагдсан тохиолдлуудтай дам хавьтал болсон дүүргийн иргэдийг хяналтанд авах, шинжилгээнд бүрэн хамруулах хяналтыг хэрэгжүүлж байна.
Чингэлтэй дүүргийн Гүнт дэхь шалган нэвтрүүлэх постод эрүүл мэнд, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын хамтарсан 9 албан хаагч ажиллаж байна.
