Дэлхийн мисстэй болцгооё:

"Дэлхийн мисс-2019” тэмцээний үндсэн долоон шалгуур үзүүлэлтийн нэг болох HEAD TO HEAD буюу нүүр тулсан ярилцлагад
манай улс Армени, Боливи, Өмнөд Африк, Казахстан, Болгари зэрэг орнуудтай нэг групп болсон. Тус ярилцлагын үеэр Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Мандахын Цэвэлмаагийн эх орон, түүх соёл, зан заншил хийгээд өөрийнхөө тухай онцлон танилцуулсан видео бичлэгийг өнгөрсөн жилийн дэлхийн мисс ихэд сайшаасан билээ.
Мөн ярилцлагын хариуг www.missworld.com сайтаар санал асуулга явуулж дүгнэнэ. Манай улс тус санал асуулгаар групптээ тэргүүлж байгаа бол нийт 130 орноос зургаадугаар байрт жагсаж байна. Санал асуулгын дүн тав хоногийн дараа гарах тул та бүхэн эх орноо төлөөлөн оролцож буй мисс бүсгүйгээ дэмжин, саналаа өгөөрэй. Тухайн санал асуулгад түрүүлсэн мисс шилдэг 40-т багтах юм байна.
Хэрхэн саналаа өгөх вэ?
Та гар утас болон компьютерээс www.missworld.com хаяг руу нэвтэрч орно
Вэбсайтын баруун дээд буланд Log-in товчийг дарна.
Та вэбсайт руу Facebook, Instagram, Google хаягийн аль нэгээр нэвтэрнэ.
Vote хэсэг дээр дарж Tsevelmaa Mandakh гэж хайснаар оролцогчоо олно.
Vote товч дээр дарж саналаа өгнө.
Нэг хаягаар нэг л удаа саналаа өгөх боломжтой бөгөөд боломжит бүх хаягуудаа ашиглан олон санал өгөөрэй.
Хамтдаа Дэлхийн мисстэй болцгооё!
скачать dle 12.0

Холбоотой мэдээ