Дэлхийг байлдан дагуулж буй ”Хүннү” залуус Биллбордын тэргүүнд заларлаа


Хэдэн долоо хоногийн турш Billboard-ийг тэргүүлж байсан Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийг ардаа орхин, Монголын уламжлалт хөгжмийн зэвсгийг хөөмийтэй хослуулан металл рок чиглэлийн  уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг анхныхаа цомог “Гэрэг”-ийн борлуулалтаараа Биллбордын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.


“The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ оны есдүгээр сарын 13-нд дэлхийн улс орнуудаар нэгэн зэрэг нээлтээ хийсэн. АНУ-д аялан тоглолтоо хийж буй "Хүннү"-чүүддээ уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ