Үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулж байна
Худалдаа, үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм, халдваргүйтгэл, орчны эрүүл ахуйд хяналт тавьж зарим зөрчлийг газар дээр арилгуулж байна.
Үйлчилгээний байгууллагууд маскгүй хүнд үйлчлэхгүй, ажилчидаа халдвар хамгааллын хувцас хэрэгслээр хангаж, халдваргүйтгэл, орчны эрүүл ахуйг сайтар сахиж ажиллахыг АНХААРУУЛЖ байна.
Мэргэжлийн хяналтын газраас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, удаа дараа зөрчил гаргасан үйлчилгээний газарт хуульд заасан арга хэмжээ тооцож ажиллана.
Иргэд та бүхэн үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж үйлчилгээ авахыг ЗӨВЛӨЖ байна.