Худалдаа, үйлчилгээний 700 гаруй байгууллагад ариутгал, халдваргүйтгэл хийж байна


 Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн МХГ, ЭМГ, ЗӨСТ, МЭГ, Арвайхээр сумын 13 багийн Ажлын алба хамтран худалдаа, үйлчилгээний 700 гаруй байгууллагад хяналт, шалгалтыг хийж байна.

Энэ үеэр орон сууц, ус түгээх байруудын эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, заавар зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, эрсдэлийн үнэлгээ өгч, хангалтгүй хэрэгжүүлсэн байгууллагад зөрчлийг арилгуулах шаардлага тавьж байгаа юм.  Арвайхээр сумын “Найрамдал СӨХ-ны 22 орон сууцны орц, хонгил, гадна зам, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг  “Цуврайн гол” ХХК-иар хийлгээд байна.

Мөн Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газраас Арвайхээр сумын төв захын гадна орчинд ариутгал халдваргүйтгэл хийж, хог хаягдлыг цэвэрлэн зөөвөрлөлөө. Бороошуулах, мананцар үүсгэх гэсэн хоёр төрлийн аргаар ариутгал, халдваргүйтгэлийг хийдэг бөгөөд аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үндэс суурь нь угаалга, цэвэрлэгээг хйиж, цэвэр орчинг бүрдүүлэх явдал гэдгийг аймгийн МХГ-ын ЭАХХХ-ын улсын байцаагч С.Дагиймаа хэлж байв.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ