Иргэд, аж, ахуйн нэгжээс хандив ирүүлэв
Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудаас хандив ирүүлсээр байна.
Тухайлбал, “Нэн цэвэр усны корпораци” ХХК-аас өөрсдийн үйлдвэрлэсэн спорт тагтай 0.75 гр савалгаатай 450 ширхэг аяны усыг хандивлалаа.
Мөн Өвөрмонголын Зүүн үзэмчин малчин ард түмнээс гурван сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.