АНУ иргэн бүртээ 600 ам.долларын чек тараахаар төлөвлөжээ

Халдварын нөхцөл байдал дэлхий даяар хурдацтай тархаж, улс орнууд хүнд байдалд ороод байна. Өнөөдрийн байдлаар АНУ-д нийт 18.2 сая хүн халдвар авсан, халдварын улмаас нас барсан хүний тоо 325 мянгад хүрчээ. 
Тус улсад халдварын тархалтын хоёр дахь давалгаа эрчтэй үргэлжилж, ажлын байр олноор хаагдаад байгаа юм. Иймд АНУ-ын Конгрессоос ард иргэдэд дэмжлэг үзүүлэх 900 тэрбум ам. долларын үнийн дүн бүхий шинэ багцийг батлан гаргажээ. Энэ багцийн хүрээнд хүн бүрт нэг удаагийн 600 ам.долларын чекийг олгох аж. 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ