Ирэх онд 79 уурын зуухыг түүхий нүүрсээр галлахыг зогсооно
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуухуудыг буулгаж байгаа билээ. Энэ хүрээнд ирэх онд 79 уурын зуухыг түүхий нүүрсээр галлахыг зогсоохоор төлөвлөжээ. Энэ талаар нийслэлийн Зохицуулах зөвлөлийн дарга Т.Гантөмөр "Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн хэсэг, онцгой байдлын алба, зэвсэгт хүчний цэргийн анги, төмөр замын өртөө, хувийн хэвшил зэрэг 181 аж ахуйн нэгж түүхий нүүрсээр галладаг зуухаар халаалтаа шийдэж байгаа. 2021 оны тавдугаар сараас Улаанбаатар хотын хоёр, гуравдугаар бүс дэх 79 уурын зуухыг түүхий нүүрсээр галлахыг зогсоохоор төсөв хөрөнгийг шийдэн ажиллаж байна. Цаашид “Амгалан дулааны станц” зэрэг томоохон дулааны станцаас бусад түүхий нүүрсээр галладаг уурын зуухны тоог жил бууруулна" гэв.