Гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлүүдийг илрүүлжээ

Мөн тус өдөр захирамж зөрчин согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 1 хүнсний дэлгүүрийн зөрчлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажил явагдаж байна.
Тус Цагдаагийн газраас согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гарснаас хойш хугацаанд 19 ААНБ, иргэн дээрх төрлийн зөрчил үйлдсэнийг илрүүлэн 6.500.000 төгрөгөөр торгож, 2 ААНБ-ын тусгай зөвшөөрлийг цуцлуулан одоо ажиллагаанд 9 зөрчил шалгагдаж байна.
Захирамж зөрчин согтууруулах ундаа худалдан борлуулах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо таслан зогсоогдохгүй байгаа тул иргэд Цагдаагийн газартай дээрх төрлийн зөрчлийн талаар мэдээлэл солилцон хамтран ажиллахыг анхааруулж байнаЭх сурвалж: Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн Газар