Эрүүл мэндийн улсын алба - тохиолдлын удирдлагын тогтолцооны ээлжит хурал боллоо
Өнөөдөр Эрүүл мэндийн улсын алба - тохиолдлын удирдлагын тогтолцооны ээлжит 20-р хурал боллоо. Хурлаар КОВИД-19 халдварын тандалтын тогтолцооны талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, УОК-ын Шуурхай штабаас дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Хурлыг ЭМУА- ТУТ-ын орлогч дарга, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа удирдан явуулж лабораториудын хүчин чадалд тулгуурлан идэвхитэй тандалтын төлөвлөлтийг нарийвчлан шинэчлэх, байгууллагад суурилсан эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулах, голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын ажлын ачаалал, зохицуулалт дээр байгууллагын удирдлагууд анхаарч ажиллах, тандалтын үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр нэгдсэн зөвшилцөлд хүрч санал солилцлоо.