Баянгол дүүргийн 24-р хороонд өрхийн салбар эмнэлэг нээгдлээ
Баянгол дүүргийн 24-р хороо буюу “Алтай” хотхонд өрхийн салбар эмнэлэг нээлээ. Шинээр өрхийн салбар эмнэлэг нээснээр тус хорооны иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой болж байгаа юм. Ийнхүү онцгой нөхцөл байдал, цар тахлын үед тус хорооны 3105 өрхийн 8917 иргэн нэг дороос эрүүл мэндийн цогц үйлчилгээ авах боломж нөхцөлөөр хангагдаж байна.
Баянгол дүүргийн 24-р хорооноос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тус хороонд шинээр нээгдсэн өрхийн салбар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, “COVID-19”-ийн үед нэн шаардлагатай мананцар үүүсгэгч ариутгалын тоног төхөөрөмж гардуулан өглөө.