Алба хаагчид сайн үйлсийн аяныг өрнүүлэв
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн санаачлагаар сайн үйлсийн аяныг өрнүүллээ.
Энэ хүрээнд Эрэн хайх аврах салбарын алба хаагчид нэг өдрийн цалингаараа Арвайхээр сумын өрх толгойлсон олон хүүхэдтэй гурван өрхөд сарын хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний зүйлээр дэмжлэг үзүүлсэн юм.
Мөн Онцгой байдлын газрын Т.Эрдэнэ-Очир ахлагчтай “Fire Gods” багийн гишүүд Арвайхээр сумын захын хорооллын 50 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулж, бяцхан үрсийг баярлууллаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.