2 өөр даргатай, 2 Ардчилсан Нам бий болчихлоо

 
УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дарга хэвээрээ гэж өөрийгөө үзэж буй улс төрч С.Эрдэнэ өнөөдөр (2020.12.28)  мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ  С.Эрдэнэ:  “Үндсэн дүрмийн дагуу АН-ын удирдлагууд ажилдаа орж байна. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрыг шинээр байгуулж,  АН-ын ҮБХ-ы гишүүн Н.Цэрэнбатыг даргаар томиллоо.
 Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас албан ёсны шийдвэр гарсан. Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэдэг дүрэм журмын хүрээнд 2017 оны 01 тоот тогтоолоор албан ёсоор бүртгэлтэй  Ардчилсан намын дарга нь С.Эрдэнэ хэвээр байгаа.Харин цахим мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт оруулж, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн огт байхгүй албан тушаал дээр Ц.Туваан гэдэг хүнийг бүртгэсэн асуудал дээр холбогдох газарт асуудлыг тавьсан, залруулга хийнэ гэсэн хариуг бидэнд өгсөн.
Улс төрийн намын тухай хуулинд зааснаар эрх бүхий байгууллага нь шийдвэрээ гаргаад Улсын Дээд Шүүхэд асуудлаа хүргүүлдэг. Улсын дээд шүүх хуралдаанаараа аливаа улс төрийн хүчнээс ирүүлсэн хүсэлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн шийдвэр тогтоолтой нийцэж байвал тогтоол гаргаж, шаардлага хангасан улс төрийн нам, даргыг бүртгэлд оруулдаг учиртай. Өнөөдрөөс Ардчилсан нам сөрөг хүчний  улс төрийн идэвхитэй байр сууринд шилжиж ажиллах болно. Намын албан ёсны дүрмийн дагуу АН-ын дараагийн даргыг сонгох  сунгаа, намын их хурлыг хуралдуулах, үндсэн дүрмийн гаргалгаа гарцыг судалж, санал боловсруулж оруулж ирэх үндсэн дүрмийн ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга н.Мөнхжаргал удирдаж ажиллах болно.УИХ-ын 2020 оны сонгууль болсноос хойш 30 хоногийн дотор АН-ын Үндэсний бодлогын хороо,  90 хоногийн хугацаанд Ардчилсан намын их хурал хуралдах ёстой байсан. Энэ дүрмийн хугацаа хэтэрсэн учраас хуулийн хүрээнд, дүрмийн хүрээнд дараагийн намын даргын сунгаа, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн ротаци  явуулах боломжийг судална, дараагийн их хурлыг зарлах ажлын хэсэг ажиллана” хэмээсэн юм. Тус нам С.Эрдэнийн "Шонхор тауер"-т байрлах аж.
Ийнхүү Ардчилсан Нам албан ёсоор хагарч, С.Эрдэнэ, Ц.Туваан гэсэн хоёр өөр даргатай, "Шонхор тауер", "Бодь цамхаг" гэсэн хоёр өөр газар байртай, Н..Цэрэнбат, П.Нүрзэд гэсэн хоёр өөр дарга бүхий Хэрэг Эрхлэх Газартай, тусдаа үйл ажиллагаатай хоёр Ардчилсан Нам бий боллоо.
 Эх сурвалж: Sonin.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ