“Номин“ худалдааны төвөөр хоёрдогч хавьтлын хүн үйлчлүүлжээ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн цагаар Хан-Уул дүүргийн 19-р хорооллын "Номин" худалдааны төвөөр халдварын онош баталгдсан хүн үйлчлүүлсэн эсэх талаар тодрууллаа. ХӨСҮТ "Номин" худалдааны төвөөр халдвар авсан хүний хоёрдугаар хавьтлын хүн үйлчлүүлсэн. Тиймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэд харьяаллынхаа дагуу коронавирусийн халдварын шинжилгээ өгөхийг уриалсан" гэлээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг дэх "Номин агуулах" салбараар энэ сарын 22-26-нд үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдахыг тус дүүргийн Шуурхай штабаас анхааруулсан. 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ